Posts

Image
Бид түүхээрээ бахархах болох ч унан доройтсоноо мартаад байгаа нь өнөөгийн Монгол улсын хөгжилд их нөлөө үзүүлсээр байгаа явдал бөгөөд бид нэгдмэл нэг цул байх нь энэ улсаа бусдын идэш хоол болгохгүй авч үлдэхэд нэн чухал нөлөөтэй юм.  Их Монгол улсын түүхийг бидэнд маш олон улс олон хэлбэрээр сурталдаж тулгадаг, худлаа магтаж хөөргөдөх, байгаагүй түүхийг маань хүртэл ярьж зохиож өгөөд байгаа нь болгоомжлох зүйл яах аргагүй мөн юм. Өнөөдөр Чингисийн Монгол гээд омогшлоо, цээжээ дэлдлээ, бид тэгж эзэлж явлаа энэ тэр гээд байдаг нь үндсэндээ алдаа юм. Энэнээс хожсон юм бараг байхгүй. (Нэрийг нь худалдаж л баахан Бонд босгож үр ашиггүй зарсанаас өөр юм байхгүй) Бид яагаад ийм том улсыг бүтээчхээд 300 хүрэхгүй жилийн дотор эргэн бутарсан тухай барагтай ярьдаггүй вэ? бүр сонсохыг ч хүсдэггүй гэж хэлж болно. Бид үүнийг л мэдэж судалж суралцах учиртай юм. Бүр их эртний юм шиг санаад байх хэрэггүй юм. Тун саяхны л асуудал шүү дээ. 20 зуун өөрөө их хурдан хөгжсөн болохоор энэ асуудал их
Image
    Монгол Улсын эзэлсэн газар нутгийн хэмжээ. Их Монгол Улс нь задарч олон хэсэг таран бутарсан ч Манжийн ноёрхол хүртэл зарим газар нутгийг Алтан ургийн удмынхан захирсаар байсан. Одоогоор Их Монгол Улс нь Ар, Өвөр гэсэн 2 том хэсэгт хуваагдсан нэршлээр оршин тогтнож байгаа бөгөөд Өвөр-Монгол нь БНХАУ буюу сүүлд 1949 онд тусгаар тогтнолоо зарласан 40 гаран ханлигаас бүрдсэн улсын харьяанд өөртөө засах орон гэсэн статустайгаар оршин тогтнож байгаа бөгөөд цэвэр өвөрлөгч монгол 1.3 сая орчим хүн байдаг гэсэн судалгаа байдаг.  1930-аад оноос хойшхи Монгол улсаас болон Хятадын эрх баригчдын явуулсан бодлогын уршгаар Өвөр Монгол нь Ар Монголтой нэгдэж чадаагүй гэж түүхчид үздэг юм. Монгол Улсын буюу тухайн үеийн БНМАУ-ын удирдагч Х.Чойбалсан нь өвөр монголыг өөртөө нэгтгэхийг машид чармайсан ч Орос Хятадын нууц хуйвалдаан гэрээнүүд нөлөөлж уг хүсэл мөрөөдлийг үгүй хийсэн гэж болно. Үүнд нөлөөлсөн гол хүн нь Оросын удирдагч Иосиф Сталин гэж үздэг хэдий ч И.В.Сталин нь өн