Бид түүхээрээ бахархах болох ч унан доройтсоноо мартаад байгаа нь өнөөгийн Монгол улсын хөгжилд их нөлөө үзүүлсээр байгаа явдал бөгөөд бид нэгдмэл нэг цул байх нь энэ улсаа бусдын идэш хоол болгохгүй авч үлдэхэд нэн чухал нөлөөтэй юм. Их Монгол улсын түүхийг бидэнд маш олон улс олон хэлбэрээр сурталдаж тулгадаг, худлаа магтаж хөөргөдөх, байгаагүй түүхийг маань хүртэл ярьж зохиож өгөөд байгаа нь болгоомжлох зүйл яах аргагүй мөн юм. Өнөөдөр Чингисийн Монгол гээд омогшлоо, цээжээ дэлдлээ, бид тэгж эзэлж явлаа энэ тэр гээд байдаг нь үндсэндээ алдаа юм. Энэнээс хожсон юм бараг байхгүй. (Нэрийг нь худалдаж л баахан Бонд босгож үр ашиггүй зарсанаас өөр юм байхгүй) Бид яагаад ийм том улсыг бүтээчхээд 300 хүрэхгүй жилийн дотор эргэн бутарсан тухай барагтай ярьдаггүй вэ? бүр сонсохыг ч хүсдэггүй гэж хэлж болно. Бид үүнийг л мэдэж судалж суралцах учиртай юм. Бүр их эртний юм шиг санаад байх хэрэггүй юм. Тун саяхны л асуудал шүү дээ. 20 зуун өөрөө их хурдан хөгжсөн болохоор энэ асуудал...