Монгол Улсын эзэлсэн газар нутгийн хэмжээ. Их Монгол Улс нь задарч олон хэсэг таран бутарсан ч Манжийн ноёрхол хүртэл зарим газар нутгийг Алтан ургийн удмынхан захирсаар байсан.

Одоогоор Их Монгол Улс нь Ар, Өвөр гэсэн 2 том хэсэгт хуваагдсан нэршлээр оршин тогтнож байгаа бөгөөд Өвөр-Монгол нь БНХАУ буюу сүүлд 1949 онд тусгаар тогтнолоо зарласан 40 гаран ханлигаас бүрдсэн улсын харьяанд өөртөө засах орон гэсэн статустайгаар оршин тогтнож байгаа бөгөөд цэвэр өвөрлөгч монгол 1.3 сая орчим хүн байдаг гэсэн судалгаа байдаг. 
1930-аад оноос хойшхи Монгол улсаас болон Хятадын эрх баригчдын явуулсан бодлогын уршгаар Өвөр Монгол нь Ар Монголтой нэгдэж чадаагүй гэж түүхчид үздэг юм. Монгол Улсын буюу тухайн үеийн БНМАУ-ын удирдагч Х.Чойбалсан нь өвөр монголыг өөртөө нэгтгэхийг машид чармайсан ч Орос Хятадын нууц хуйвалдаан гэрээнүүд нөлөөлж уг хүсэл мөрөөдлийг үгүй хийсэн гэж болно. Үүнд нөлөөлсөн гол хүн нь Оросын удирдагч Иосиф Сталин гэж үздэг хэдий ч И.В.Сталин нь өнөөгийн Монгол улсын тусгаар тогтнолоход гол үүрэг гүйцэтгэсэн хүн юм. Бидний хүчин чармайлт ч бас нэмэр болсон бөгөөд юу гэвэл Дэлхийн 2-р дайнд Монгол улс маш их хөрөнгө мөнгө, агт морьд, ноос ноолуур, эсгий, нэхий гэх мэт зүйлээр хангаж байжээ.  Оросын хувьд ч геополитик талаасаа Монголыг тусгаар улс болгох нь мэдээж ашигтай байсан гэж үздэг. 


Comments

Popular posts from this blog