Бид түүхээрээ бахархах болох ч унан доройтсоноо мартаад байгаа нь өнөөгийн Монгол улсын хөгжилд их нөлөө үзүүлсээр байгаа явдал бөгөөд бид нэгдмэл нэг цул байх нь энэ улсаа бусдын идэш хоол болгохгүй авч үлдэхэд нэн чухал нөлөөтэй юм.
Монгол Улсын эзэлсэн газар нутгийн хэмжээ. Их Монгол Улс нь задарч олон хэсэг таран бутарсан ч Манжийн ноёрхол хүртэл зарим газар нутгийг Алтан ургийн удмынхан захирсаар байсан. Одоогоор Их Монгол Улс нь Ар, Өвөр гэсэн 2 том хэсэгт хуваагдсан нэршлээр оршин тогтнож байгаа бөгөөд Өвөр-Монгол нь БНХАУ буюу сүүлд 1949 онд тусгаар тогтнолоо зарласан 40 гаран ханлигаас бүрдсэн улсын харьяанд өөртөө засах орон гэсэн статустайгаар оршин тогтнож байгаа бөгөөд цэвэр өвөрлөгч монгол 1.3 сая орчим хүн байдаг гэсэн судалгаа байдаг. 1930-аад оноос хойшхи Монгол улсаас болон Хятадын эрх баригчдын явуулсан бодлогын уршгаар Өвөр Монгол нь Ар Монголтой нэгдэж чадаагүй гэж түүхчид үздэг юм. Монгол Улсын буюу тухайн үеийн БНМАУ-ын удирдагч Х.Чойбалсан нь өвөр монголыг өөртөө нэгтгэхийг машид чармайсан ч Орос Хятадын нууц хуйвалдаан гэрээнүүд нөлөөлж уг хүсэл мөрөөдлийг үгүй хийсэн гэж болно. Үүнд нөлөөлсөн гол хүн нь Оросын удирдагч Иосиф Сталин гэж үздэг хэдий ч И....
Comments
Post a Comment